Бидний тухай
АРГАЛ ОЙЛ ХХК нь 2018 оны 05 дугаар сард Газрын тосны импорт, жижиглэнгийн худалдааны чиглэлээр үүсгэн байгуулагдсан ба өөрийн эзэмшлийн газрын тосны бүтээгдэхүүний агуулах болон Улаанбаатар хотод байрлах 8, орон нутагт байрлах 3, нийт 11 шатахуун түгээх станцаар дамжуулан үйл ажиллагаа явуулж байна.
Бид ОХУ, БНХАУ-аас импортоор орж ирсэн Олон улсын болон Монгол улсын стандартыг бүрэн хангасан чанартай бүтээгдэхүүнийг харилцагч, үйлчлүүлэгчиддээ борлуулдаг.
Манай компани нь техник, технологийн шинэчлэл, ажилтнуудын мэргэшил, ур чадварт тулгуурлан шатахуун түгээх станцуудын тоог нэмэгдүүлэх замаар үйл ажиллагаагаа орон даяар тэлэх зорилгыг тавин амжилттай ажиллаж байна.
Бид агаарын ба хөрсний бохирдлоос сэргийлэх, бууруулах, хог хаягдлын менежментийг сайжруулах, чанартай бүтээгдэхүүн нийлүүлэх, эрчим хүчийг хэмнэх зэргээр байгаль орчноо хамгаалахад бүхий л боломжийг ашиглан өөрийн хувь нэмрээ оруулахыг эрхэмлэнэ.