Таны мэдлэгт булан

Дизель түлш: Дизель түлшийг түүхий газрын тосны холимгоос гаргаж авдаг ч бензинээс арай өөрөөр шатдаг. Бензин түлшийг оч гарган гал авалцдаг дотоод шаталтын хөдөлгүүрт ашигладаг бол дизель түлш нь том оврын автомашин, усан онгоц, моторт завьны г.м шахалтаар гал авалцдаг хөдөлгүүрт ашиглагддаг.

Хүхрийн агууламжаас хамааран евро түлшний ангилалд орно.

Автобензин: нь карбюраторт хөдөлгүүрийн түлш болгон хэрэглэдэг ба 40-200⁰С-ийн хязгаарт буцлах нефтийн хөнгөн фракц юм. Октаны тоогоор бензинийг маркаар ангилна. Октаныг олон улсад шинжилгээний октаны тоо (Research Octane number – RON), моторын октаны тоо (Motor Octane Number – MON), детонаци эсэргүүцэх индекс (Anti-Knock Index – AKI) гэсэн гурван аргаар тодорхойлдог байна. Манай улс олон улсад нийтлэг ашиглагддаг RON аргачлалаар Аи80, Аи92, Аи95, Аи98 гэж автобензинээ ялган хэрэглэдэг.Ялгаа: Бензин түлшийг оч гарган гал авалцдаг дотоод шаталтын хөдөлгүүрт ашигладаг бол дизель түлш нь том оврын автомашин, усан онгоц, моторт завьны г.м шахалтаар гал авалцдаг хөдөлгүүрт ашиглагддаг. Мөн түүнчлэн найрлагын бүрэлдэхүүнээрээ ялгаатай.

Бид таны мэдлэгт булангаараа дамжуулан хэрэглэгч та бүхэнд хэрэгтэй мэдээ мэдээлэл бэлтгэн хүргүүлэх болно